Полиуретан чимэглэл

Манай каталогт полиуретан чимэглэлийн элемент болон хавтангийн томоохон цуглуулга багтсан болно. Бид нар хоёр орцтой, сайн чанарын полиуретаныг ашигладаг. Энэ нь уян хатан байдал, эдэлгээ даах, деформацийн дараа буцаад хэлбэртээ орох чадвараараа ялгарсан онцгой синтетик полимер материал юм.

Полиуретан чимэглэлийн давуу тал:
1. Удаан эдэлгээ
Эдлэлийн ашиглалтын хугацаа 60 жил хүртэл.
2. Элэгдэл даах чадвар
Төрөл бүрийн физик үйлдлийн нөлөөлөд тэсвэртэй байдал.
3. Дулааны тэсвэртэй байдал
Эдлэл нь дулааны нөлөөлөлд, тогтцоо хадгалангаа, шаардлагатай хэлбэрийг олж авч чадна.
4. Үнэрт тэсвэртэй байдал
Өөртөө үнэр шингээдэггүй, өөрийн гэсэн үнэргүй.
5. Чийгэнд тэсвэртэй байдал
Чийгтэй байранд ашиглаж болно.
6. Эрүүл мэндэд аюулгүй
Хортой бодисын ууршилтын талсжлуулалт нь бүрэн дууссаныхаа дараа дахиж явагддаггүй.
7. Гадаргуун олон янзын хувилбар
Полиуретан чимэглэл нь төгс гөлтгөр болон Захиалагчийн хүссэнээр тод ялгарах бүтэц бүхий гадаргуутай байж болно.
8. Сүүдэрлэлт
Усан суурьтай юм уу хагас органик суурьтай найрлагаар амархан сүүдэрлэгддэг: акрилон, полиуретан, латекс, силикон болон мозаик найрлага.
9. Угсрахад хялбар байдал
«Шингэн хадаас» юм уу хуванцарт зориулсан цавууг угсралтанд ашиглаж болно. Бэхжүүлэн тогтоох өөр хувилбар нь — микро-хадаас юм уу толгойг нь дараа нь тэгшилж болох шураг ашиглах.
10. Хямд үнэ
Полиуретан чимэглэл нь хүн бүрт хүртээмжтэй.
Перейти
к избранным