Манай Түнш нарт зориулж

Бид хаалга, хашлага, тавилга болон шатны үйлдвэрлэгч нарыг хамтран ажиллахад урьж байна!

Манай компани нь дурын сийлбэр зохиомжийг бүтээж, интерьерийн дурын биетийг чимэглэж чадна. Бид сийлбэр чимэглэлийн найдвартай үйлдвэрлэгч гэсэн өөрсдийн нэр хүндийг машид эрхэмлэдэг тул харилцан ашигтай хамтран ажиллах бүхий л нөхцлийг бүрдүүлэхийг хичээдэг.

Эдлэл бүрийн чанарын өндөр түвшин болон захиалга бүрт хариуцлагатай ханддаг бидний хандлагын ачаар манай бүтээгдэхүүн нь Орос улс даяар болон ТУХН-н улсуудад нэр хүндтэй байдаг.

Бид өвөрмөц содон сийлбэр эдлэл үйлдвэрлэдэг — Таньд дараах боломж бололцоог олгоно:

  • Чимэглэлийн өртөг нь тухайн биет юм уу объектын гадна үзэмжийг үнэтэй мэт харагдуулах ажилбараас хамаагүй хямд байдаг тул Та өөрийн төсөлд өвөрмөц содон, эрхэм тансаг сийлбэр чимэглэлийг багтааснаар хувийн ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
  • Бүтээгдэхүүний цуглуулгаа өргөжүүлснээр хэрэглэгчдийн сангаа томосгоно.

Хамтын ажиллагааны эхлэл болгож, бид Таньд өөрийн офистоо «Ставрос» чанартай сийлбэр чимэглэлийн загварыг байршуулахыг санал болгож байна!

Чимэглэлийн бүрэн коллекц болон түүнийг хэрхэн хэрэглэх тухай Та манай цахим хуудаснаас харж болно: www.stavros.ru

Перейти
к избранным