Компанийн тухай

«Ставрос» нь 2002 оноос цул биет, полиуретан, модон cийлбэр чимэглэлийн эдлэл үйлдвэрлэж ирсэн оросын компани юм. 15 жилийн турш бид интерьер дизайн болон тавилганы төрөл бүрийн хийц загварт ашиглагддаг өвөрмөц содон сийлбэр эдлэлийг үйлдвэрлэж байна.

Амжилт дүүрэн энэ он жилүүдэд манай компани найдвартай, хариуцлагатай түнш гэдгээ харуулж чадсан юм:

  • бид 20000 гаруй хэрэглэгчдэд зориулж нийтдээ 1,5 саяаас илүү тооны cийлбэр чимэглэлийн эдлэл үйлдвэрлэсэн;
  • ОХУ дахь Оросын үнэн алдартны шашны сүмд зориулж шүтээн босгох 50 гаруй ажилд оролцсон;
  • Захиалагчийн эскизийн дагуу 15000 гаруй чимэглэлийн элемент тусгайлан үйлдвэрлэсэн.

Дизайнер, архитектор, программист болон модон сийлбэрчдээс бүрдэх манай мэргэжлийн ажилчдын баг өдөр бүр өвөрмөц содон сийлбэр чимэглэлийн эдлэлийг сийлж урладаг. Бид загварын чиг хандлага болон өөрчлөлт шинэчлэлийг судалж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хичээдэг ба энэ нь бидэнд бүтээгдэхүүнийхээ цуглуулга ба үйлдвэрийн хүчин чадлаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгодог.

Өнөөдрийн хувьд, «Ставрос» компани нь сийлбэр чимэглэлийн хамгийн томоохон үйлдвэрлэгч болж чадсан хэмээн итгэлтэйгээр хэлж болно. Манай компани хамгийн төвөгтэй болон овор ихтэй захиалгыг хүртэл үйлдвэрлэдэг. Бид өдөр бүр Орос улст чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийг баталдаг!

Манай үйлдвэр нь модон сийлбэрийн түүхэн төв болох Санкт-Петербург хотноо байрладаг. Бид эдлэл бүрийг сэтгэл зүрхнээсээ хичээж, Петербург хотын уран дархдын хамгийн сайн уламжлалт аргын дагуу урладаг!

«Ставрос»-г сонгох 15 шалтгаан
Цаг хугацаагаар шалгагдсан түүхэн замнал. Амжилт дүүрэн 15 жил!
Ажлын энэ олон жилийн хугацаанд бид төрөл бүрийн салбарын мэргэжилтэн бүхий багийг бүрдүүлж, мод сийлэх болон боловсруулах өөрсдийн шинэ арга технологийг нэвтрүүлснээрээ Орос улсын сийлбэр чимэглэлийн зах зээлийн тэргүүлэгч гэсэн тодотголыг олж авч чадсан юм. Бидний туршлага болон мэргэжлийн ур чадвар нь Та зөв сонголт хийж буйн баталгаа юм.
Пиломатериалын чанарын хяналт.
Бид пиломатериалын найдвартай шалгагдсан нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Модон түүхий эд нь гар ангилгаа, байгалийн элэгдэл болон чийгийн нормын гажилт байгаа эсэхийг шалгах хяналтыг дамжин өнгөрдөг. Бид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанар болон удаан эдэлгээнд бүрэн итгэлтэй байдаг.
Үйлдвэрийн байрны чийгшүүлэлтийн систем.
Үйлдвэрийн байрны хангалтгүй чийгшил нь модон эдлэл бэлтгэх түүхий эд хатангарших, задрахад хүргэж болзошгүй байдаг. Хугацаанд нь удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа болгож манай үйлдвэрт модон тавилгын чийгшлийн тогтмол норматив 10 (+/-2)% түвшинг хадгалдаг чийгшүүлэлтийн автомат систем суурилуулсан юм. Манай сийлбэр чимэглэл нь зөвхөн сайн хийцтэй бус, мөн удаан эдэлгээтэй юм!
Эдлэлийн чанар
Манай компани нь зүлгэгдээгүй үлдсэн өргөс, зорсны ул мөр болон хэлтэрхий огт байхгүй байхыг шаарддаг бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын системийг суурилуулж өгсөн. Үүний дүнд ямар нэгэн нэмэлт ажиллагаа юм уу зүлгэлт хийх шаардлагагүй болдог — тиймээс ч манай бүтээгдэхүүн нь лакан будгаар шууд өнгөлөхөд бэлэн болно.
Өндөр технологийн үйлдвэрлэл.
Манай үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийн парк нь олон чиглэлтэй: мод боловсруулах мужааны тоног төхөөрөмж (дугуй хөрөөт, холбогч гагнуурын машин, зорогч суурь машин, шахагч, өөлөгч, хэлбэр өөрчлөн зүсэгч машин, өнгөлөгч суурь машин), компьютерийн тусламжтай тоон удирдлагатай (CNC-машин) олон хэмжээст суурь машин, токарын CNC-машин, эзлэхүүнт өнгөлөгч суурь машин, модны эд ороох тоног төхөөрөмж, полиуретан цутгамлын машин, лакан будгийн тоног төхөөрөмж болон бэлэн бүтээгдэхүүн боож савлах шугам. Орчин үеийн тоног төхөөрөмж нь хамгийн жижиг унтраалгын сууриас эхлээд том хэмжээний багана гээд ямар ч төвөгтэй сийлбэр чимэглэлийг үйлдвэрлэх боломжийг олгодог.
Үйлдвэрийн шахагч тоног төхөөрөмж.
Хагас бэлэн бүтээгдэхүүн наах үед үйлдвэрийн шахагч тоног төхөөрөмж ашиглах нь чимэглэлийн модон сийлбэр үйлдвэрлэлийн чанарын баталгаа болдог. Бидний хэрэглэдэг шахалтын төхөөрөмж нь шахах цэгт 250 кг/см2 хүртэл хэмжээний даралт үүсгэдэг тул цавууны наалтыг найдвартай, бат бөх болгож өгдөг.
7/24/365 хуваарьтай ажилладаг үйлдвэрийн хүчин чадал.
Бид бүтэн өдрийн турш ямар ч завсарлагаагүй, мөн амралтын өдөргүйгээр чимэглэл үйлдвэрлэдэг нь хүлээж авсан дурын захиалгыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэх боломжийг олгодог. Бид бол хурдан ажиллаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүлээн авсан хариуцлагаа биелүүлдэг хамт олон юм.
KLEIBERIT герман цавуу.
Чанартай материал нь сийлбэр чимэглэлийн үйлдвэрийн амжилтын хагас нь тул наах цавууны бат бөх байдлын зэрэг нь маш чухал байдаг. Бид зөвхөн KLEBCHEMIE M. G. Becker GmbH & Co. KG герман компаний өндөр чанарын KLEIBERIT цавууг хэрэглэдэг. Энэ нь ISO 9001:2000 чанарын стандартын нормын дагуу үйлдвэрлэгддэг, дэлхийд танигдсан хамгийн сайн цавууны нэг юм.
Мэргэжлийн модон сийлбэрчний нэмэлт гар ажилбар.
Бид өөрсдийн Хэрэглэгчдэдээ мэргэжлийн сийлбэрчний гар ажилбарын үйлчилгээг санал болгодог. Та мэргэжлийн өндөр түвшний модон сийлбэртэй чимэглэл хүлээн авах болно.
Бүтээгдэхүүний дизайн.
Манай чимэглэлийн элементийг мэргэжлийн дизайнер болон сийлбэрч нар бэлтгэдэг. Манай чимэглэлийн элемент нь ямар загвараар төлөвлөснөөс үл хамааран, Таны интерьерт өвөрмөц өнгө төрхийг үүсгэж чадна гэдэгт Та бүрэн итгэлтэй байж болно.
Бэлэн бүтээгдэхүүний агуулах.
Манай компани нь дурын зохиомжийг эвлүүлж болох хамгийн эрэлт хэрэгцээтэй чимэглэлийн элементийг 24 цагийн турш бэлэн байлгадаг агуулахтай. Бэлэн бүтээгдэхүүний агуулахаас бараа сонгосноороо Та бүтээгдэхүүн хүлээж цаг үрэлгүй, маргааш нь шууд интерьер юм уу түүний салангид элементүүдийг чимэглэх боломжтой болох юм.
Хамгийн боломжийн үнэ болон хямдрал урамшууллын уян хатан систем.
Бид чимэглэлийг өвөрмөц содон загвартайгаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхээс гадна хүртээмжтэй байлгахыг зорьдог тул хамгийн ашигтай үнэ болон хямдрал урамшууллын уян хатан системийг санал болгодог. «Ставрос» сийлбэр чимэглэлийн эдлэл нь үнэ болон чанарын төгс зохицол юм.
Амархан бас хурдан хүргэлтийн үйлчилгээ.
Орон зайнаас үл хамаарах мэт хүргэлтийн хамгийн боломжит хувилбарыг бид Таны сонголтод санал болгож байна. Бидэнтэй хамтран ажилласнаар Та өвөрмөц содон загвартай, өндөр чанарын чимэглэл нь үргэлж дэргэд бас хүртээмжтэй гэдгийг ойлгох болно.
Өндөр чанарын баглаа боодол.
Дурын тээврийн хэрэгслээр урт хугацааны турш тээвэрлэгдсэн ч бүх чимэглэлийн элемент нь бүрэн бүтэн, ямар ч гэмтэлгүйгээр хүргэгдсэн байх үүднээс манай бүх бүтээгдэхүүн нь гурван өөр төрлийн баглаа боодлын материалаар хамгаалагдан савлагдсан байдаг.
Хэрэглэгчдийн хандлага. 20 000 сэтгэл хангалуун Хэрэглэгчид.
Бид Таны төлөө ажилладаг! Чимэглэлийн сийлбэр элемент үйлдвэрлэл — энэ нь бидний дуртайяа ажиллахыг хүсдэг, бүх онцлогийг нь мэддэг салбар юм. Манай компанийн гол дүрэм — өөрсдийн ажлаа сайн гүйцэтгэж, Хэрэглэгч бүртэй харилцах тусгай арга замыг олох юм.
Перейти
к избранным